Цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн нутгаар өнөө шөнө буюу энэ сарын 6-ны өдөр зарим газраар, маргааш буюу энэ сарын 7-ны өдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас ард иргэд, малчиддаа онцгойлон анхааруулав.
Харин энэ сарын 10-20-ны өдрүүдэд бага зэрэг дулаарч, нутгийн хойд хэсгээрээ 2-7 градус хүйтэн, өдөртөө 1-14 градус дулаан байх бол бусад нутгаараа шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байх аж.
Мөн олон жилийн дунджаар энэ сарын 20-ноос ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн байх бол бусад нутгаараа шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан байх төлөвтэй байгааг Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
О.Буянхишиг
注释