ХӨВСГӨЛ: “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл 10 дахь суманд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл 10 дахь суманд үргэлжилж байна.
Өнөөдрийн
байдлаар 9 суманд ажиллаж, 2429 эмэгтэйчүүдийг үзлэг оношилгоонд хамруулжээ.
Энэ үеэр умайн
хүзүүний хоргүй хавдар 5, умайн их биеийн хоргүй хавдар 23, миом буюу хоргүй
хавдар 8, өндгөвчний хоргүй хавдар 8 тус тус илэрсэн байна.
Мөн өсвөр үеийнхэнд Үе тэнгийн дээрэлхэлд, ялгаварлан гадуурхалт, дэлгэцэд донтох эмгэгийн үр дагавар, Мэргэжил сонголтын тухай сэдвүүдээр лекц, сургалт, соёлын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд хоймор нутгийн 23
сум, 1 тосгонд очиж эмэгтэйчүүдэд хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын
үзлэг, оношилгоо хийж, иргэдэд эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн лекц, сургалтыг
хийнэ.
Тус төсөл Ханх сумаас эхэлсэн бол өнөөдөр Галт суманд үргэлжилж байна.