ХӨВСГӨЛ: Боловсролын салбарын хамт олон архинаас татгалзах уриалга гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ш.Отгон-Эрдэнэ тус аймгийн хэмжээнд багш нарын баярыг архигүй тэмдэглэх уриалга гаргажээ.
Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь өдөр
боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй шилдгүүдээ тодруулан шагнаж
урамшууллаа.
Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнууд нийт багш нартаа зориулан “Багшдаа баярлалаа” тоглолтыг өргөн барилаа.
“Хөвсгөл аймгийн боловсролын салбарын 85 байгууллагад 2000 гаруй багш, 3700
гаруй ажилтан, 41000 гаруй сурагч суралцаж байна.
Энэ онд боловсролын салбарт 97,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авч өмнөх оны
мөн үеэс 5,3 тэрбум төгрөгөөр санхүүжилтээ нэмэгдүүлсэн. Энэ нь багш нарын
гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нөлөөлсөн байна.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн багш нар өмнөх оноос нэгдүгээр түвшинд 25,4 хувь, хоёрдугаар түвшинд 26,8 хувь, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар нэгдүгээр түвшинд 11,1 хувь болж өмнөх оноос амжилтаа ахиулсан байна.
Мөн Арбулаг, Улаан-Уул, Их-Уул суманд тус бүр 320 хүүхдийн хичээлийн байр
ашиглалтад ороход бэлэн болсон” гэдгийг БШУГ-ын Төсвийн төлөвлөлт, зарцуулалт
хариуцсан ахлах арга зүйч Н.Далайжаргал хэлж байлаа.