ХӨВСГӨЛ: Алслагдсан сумын өрхүүдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 19 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум аймгийн төв Мөрөн сумаас 210 км, Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нутаг юм.
Хагас автомат уурын зуухны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагч "Монкузбасс" ХХК Цэцэрлэг сумын албан байгууллагууд болон 100 орчим өрхийг холбох боломжтой 4 мВт-ын хүчин чадал бүхий хагас автомат уурын зуухны барилга, шугам сүлжээний ажлын ТЭЗҮ, зураг төслийг хийж Барилга хөгжлийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Хагас автомат уурын зуухыг
Өмнөговь аймгийн бүх суманд ашиглаж байгаа бөгөөд зуух нь нүүрсээ өөрөө буталж
татдаг, үнсээ автоматаар гадагшлуулдаг, хяналтын горимыг бүгд дэлгэцээр
мэдээлдэг байна.