Т.Тулга аваргын төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн дэвжээнд өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдөж байгаагаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
ОУХМ
Т.Тулгын хувьд эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн
Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар
хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө
өрсөлдөхөөр шалгараад байна.
Тэрбээр
алтан медалийн төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023)
Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.
Харин эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар хожигдсон юм. ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө Казахстаны Елина Шалигинатай барилдана.