Багш, сурагчид ирэх сараас хичээлийн үеэр гар утас хэрэглэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-20 13:05:30

БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 16-ний өдөр ЕБС-ийн багш, сурагчдыг хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглосон тушаал гаргасан. 

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас үүнтэй ижил тогтоол гаргаж дүүргийнхээ хэмжээнд ЕБС-ийн сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглож байсан билээ. Мөн хотын дарга Су.Батболд ч саяхан сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн зохицуулах тухай олон нийтийн саналыг твиттерээр дамжуулан авсан юм. Бага насны хүүхэд гэлтгүй бүх хүний эрүүл мэндэд гар утас, компьютер хортойгоор нөлөөлж байгааг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар тодорхой харуулж буй. 

Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад албан тоот хүргүүлсэн гэдгийг албаныхан хэллээ.

Уг тушаал ирэх сарын 01-нээс эхлэн хэрэгжих юм.

Ж.Болор

相关新闻