Гадаад худалдааны бараа эргэлт 18.1 тэрбум ам.доллар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний 9 сард 18.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 тэрбум ам.доллар буюу 18.1 хувиар өссөн байна.
Экспорт
11.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар, импорт
6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөнийг
Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Манай улс БНХАУ-тай энэ оны эхний 9 сард 13 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлжээ.