Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Шилийн голын нэгдсэн эмнэлэгтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-18 16:28:15

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөгчдийг энэ сарын 17-нд хүлээн авч, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  


УНТЭ 2018 оноос тус эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлэхээр яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар УНТЭ, ЗӨСҮТ, Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэг гурвалсан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бэтэг өвчний тухай судалгааны ажлыг эхлүүлэв. 


Мөн ерөнхий мэс засал судлал болон бусад чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтрахаар төлөвлөжээ.  Уулзалтад УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд захирал Шиао Жанг Жүн, Мэс заслын тасгийн эрхлэгч Жанг Нан, Сургалт судалгааны хэлтсийн дарга Лю Шү Жүн, их эмч Чу Ри Яа нар оролцов. 


  



相关新闻