Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдааны аваргууд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулжээ. Хүнс, технологийн политехник коллежид болсон тус тэмцээнд есөн аймаг, зургаан дүүргийн 32 тогооч өрсөлдсөн бөгөөд оролцогчид онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн хоёр үе шаттай болж аваргуудаа тодруулсан байна.
Тогооч нарын ур чадварын түвшин тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээний цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн тогооч Ц.Болорхундага түрүүлсэн бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа, Дархан-Уул аймгийн нэгдүгээр цэцэрлэгийн тогооч Д.Ариунаа нар удаалав. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Энхзул тусгай байрт шалгарчээ.
Харин Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны төрөлд Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн тогооч Т.Хандсүрэн түрүүлж, Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын тогооч Н.Урантуяа дэд байрт шалгарсан бол Дундговь аймгийн Луус сумын сургуулийн тогооч Н.Ганчимэг гуравдугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд тусгай байрын шагналыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч К.Түмэнжаргал хүртэв.