Д.Ганбат Монголын багт хоёр дахь алтан медалийг авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-25 17:06:12

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн +90 кг-ын жинд зодоглосон 2023 оны Ази тивийн аварга ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстаны бөхтэй учраа таарч цэвэр яллаа.


"Ханжөү-2022" Азийн пара спортын IV наадмын жүдо бөхийн тэмцээний +90 кг-ын жинд 2006 оны Ази номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Спортын наадмын хүрэл медальт, "Гуанжоу 2010" Азийн пара спортын наадмын мөнгөн медальт, "Инчён 2014" Азийн пара спортын наадмын багийн хүрэл медальт, Пара жүдо бөхийн 2023 оны Ази тивийн аварга ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байсан.


Тэрбээр Казахстаны бөхтэй аваргын төлөө барилдаж, цэвэр ялснаар Монголын багт хоёр дахь алтан медалийг авчирч, төрийн дууллаа эгшиглүүллээ.


Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын иж бүрдэл (өмнө нь "Гуанжоу-2010"-аас мөнгө, "Инчён-2014"-өөс хүрэл) медальтай болж байна.


Түүнчлэн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан боллоо.

相关新闻