Ганцаараа зодоглосон Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-26 10:55:45

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн Тирана хотноо энэ сарын 23-нд эхэлсэн билээ.


ДАШТ-д өрсөлдөхөөр Монгол Улсаас ганцхан тамирчин очсон бөгөөд 57 кг-ын жинд зодоглосон “Төгс дэвжээ”-ий бөх Б.Мөнх-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, гуравдугаар тойрогт Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европын АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянд 3:13 оноогоор ялагдсан байна.


Улмаар медалийн төлөөх барилдаанд Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. 

相关新闻