Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Саудын Араб улсын Рияадх хотод 7 өдрийн турш үргэлжилж буй Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд дэлхийн хошой аварга Э.Батболд алтан медаль хүртлээ.
Тэрбээр Бразилын тамирчныг цэвэр, 2-р тойрогт ОХУ-ын тамирчныг оноогоор ялаад аваргын алтан медалийн төлөө Германы тамирчныг ялсан юм.
“World
Combat Games”-д спортын 16 төрөлд 1700 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийд
ранкаараа эхний 8-д бичигддэг тамирчид урилгаар оролцдог. Монгол Улсаас жюү
жицүгийн 4 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин
хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль
хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүлж байна.