Даланзадгад сумын хэмжээнд нийт 291 уст цэг байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 18:42:10

Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, "Алтайн өвөр говийн сав газрын захиргаа"-тай хамтран 2016 онд Даланзадгад суманд байдаг нийт уст цэгүүдийг тоолж, сумын хэмжээнд нийт 291 уст цэг байгааг тогтоожээ.

Мөн усны эрдэсжилт, чанар, орчин, температур зэрэг олон судалгааг багтаасан 200 гаруй хуудас бүхий тайланг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Энэхүү судалгааг хийснээр усны ундарга, булаг, худаг, усны нөөцийг бүрэн мэдэх боломжтой юм. Цаашлаад хэрхэн яаж зөв зохистой ашиглахад судалгааг суурилсан олон боломжууд ч бий болж байгаад удирдлагууд талархаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻