Дээд боловсролын байгууллагын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-24 15:43:47

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор тус улсад зохион байгуулдаг 1 сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөр зарлалаа. 


Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

• Сургалтын төлбөр 

• Амьжиргааны зардал

• Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд: 

• Олон улсын тээврийн зардал 

• Виз олголттой холбоотой зардал 

• Даатгал

Тавигдах шаардлага 

• Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх. 

• Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

Бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2024 оны 2 сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар явагдана. 


https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг илгээнэ. 

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

• Цахим өргөдөл

• Төгссөн сургуулийн диплом

• Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

• Гадаад пасспорт;

• Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо 

• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татсан хувь/

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.

• Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авч болно.

• Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.


相关新闻