Өвөлжилт, мах бэлтгэл, шатахууны нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар мэдээлэл сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-27 14:08:44

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцсэн байна. 


Тус хуралдаанаас өвөлжилт, мах бэлтгэл, түүний нөөц, шатахууны нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзсэн аж. Тиймээс УИХ-ын чуулганы пүрэв гаргийн хуралдаанаар дээрх дөрвөн чиглэлээр Засгийн газрын мэдээллийг сонсохоор болсон гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ. 


Мөн үеэр Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонсож, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын асуудлыг тайлбар хийсэн аж.



相关新闻