Завханы Асгат сум гурил үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Асгат сумын Баян-дарь ХХК нь 1000 гаран тонно улаан буудай хураан авах төлөвлөгөөтэй байна.
Эднийхэн Асгат суманд 5000 га талбай эзэмшин тариалалт хийж гурилын үйлдвэр ашиглалтанд оруулжээ. Өнөөдөр Завханы хойд сумдыг гурил, малын тэжээлээр хангаж байна. Тус компани нь 2013 онд 450 тонн улаан буудай, 2015 онд 1065 тонн улаан буудай хураан авсан байна. Баян-дарь ХХК нь “Асгат” нэрийн I, II, III гурил, “Асгат” тэжээл, “Асгат” буудай гэсэн гурван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл сэргэснээр хүн амыг гурилаар, мал сүргийг тэжээлээр бүрэн хангах боломж бүрдсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийг түшиж тус сумд ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл буурах нөхцөл бүрджээ.
Б.Мягмарсүрэн/Завхан/