БАЯНХОНГОР: Шуурганы улмаас зарим сум эрчим хүчгүй болсныг шуурхай засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/657277010a061.jpeg)
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Байгалийн онц ноцтой үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас энэ сарын 7-нд Заг, Бөмбөгөр, Бууцагаан сум хүчдэлгүй болжээ. "Баянхонгор Эрчим хүч" ЦТ ХХК-ийн инженер, техникийн ажилчид шуурхай ажиллаж, үзлэг засварыг 15.40-22.54 цагийн хооронд хийж гүйцэтгэн сумдын цахилгаан эрчим хүчийг хэвийн горимд оруулсан байна.
Гэмтэл саатлыг 4 инженер, 6 монтёр гурван тээврийн хэрэгсэлтэйгээр 250 км цахилгаан дамжуулах агаарын шугамын засварыг хийжээ.
Салхи шуурга ойрын өдрүүдэд ч үргэлжлэх бөгөөд энэ 10, 12-нд уулархаг нутгаар цас орно, 10-нд нийт нутгаар 10-12 м/с, зарим үед 20 м/с давж шороон шуурга шуурна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -20-25 градус, хээр талын нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -6-11 градус, говийн нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -2-7 градус хүйтэн байна.