ТӨВ: Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын хоёрдугаар зөвлөгөөн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төв аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын хоёрдугаар зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны 10.00 цагт аймгийн Нийтийн номын санд болно.
Энэхүү зөвлөгөөн нь Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлах, сурталчлах зорилготой аж.
Уг зөвлөгөөнийг анх 2017 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэр аймгийн 16 сумын 26 иргэний 200 гаруй соёлын биет бус өвийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байв.
Төв аймгийн хэмжээнд 500 гаруй соёлын биет бус өвийн бүтээл бүртгэлтэй байдаг аж.