Импортын өсөлтөд дизелийн түлшний нийлүүлэлт голлон нөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр импортын хэмжээ 503.2 сая ам.доллароор нэмэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулсан дүн аж. Импортын өсөлтөд дизелийн түлшний нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал:
- Дизелийн түлш 132.3 сая
ам.доллар,
- Суудлын автомашин 93.3 сая
ам.доллар,
- Хар төмөр бүтэц, эд анги,
барилгын эдлэл 87.1 сая ам.доллар,
- бульдозер, индүүдэгч
техник, тэгшлэгч, экскаватор 51.1 сая ам.доллар,
- Шороо, чулуу ялгаж холих
машин техник 44.7 сая ам.доллар,
- Нийтийн тээврийн хэрэгсэл 35.5 сая ам.доллароор тус тус авчээ.