БУЛГАН: Чанарын менежмент хангасан сумд гэрчилгээгээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ISO 9001:2015 MNS 9001:2016 Чанарын менежмент хангасан Булган аймгийн Хангал Гурванбулаг Дашинчилэн сум гэрчилгээгээ гардан авсан байна.
Төрийн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн бодлогын удирдлагын ажиллагааны IS0 9001: 2016 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг Хангал, Гурванбулаг, Дашинчилэн сумын ЗДТГ хангаж, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тул гэрчилгээг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон “Кю Сертф” компанийн удирдлагууд гардуулан өгчээ.
Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо – Шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх, ЗДТГ-ын 2023 оны үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор иргэдээс санал асуулгыг авч шаардлага хангасан сумдыг тодруулдаг аж.