ДАРХАН-УУЛ: "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг орон нутгийн театрын тайзнаа анх удаа тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-19 15:25:06

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Петр Ильич Чайковскийгийн сонгодог бүтээл "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг орон нутгийн театр чуулгуудаас анх удаа Залуучууд театрын тайзнаа тоглолоо.


Шинэ жилийн баярыг угтан Залуучууд театрын бүжигчин, бүжгийн багш, МУСТА М.Жигжидсүрэнгийн "Нобель" балетын дугуйлан, 15 дугаар сургуулийн бүжгийн дугуйлангийн 60 гаруй сурагч, арын албаны зохион байгуулагчид нийт 80 гаруй бүрэлдэхүүнтэй "Цөмөөхэй буюу Хулганын хаан Самар цөмөгч" бүжгэн жүжиг хүүхэд багачуудын хүртээл боллоо.




Арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд нийт найман удаа тайзнаа тоглож өнөөдөр өндөрлөж байна. Бүжгэн жүжгийн ерөнхий найруулагчаар Залуучууд театрын уран сайхны удирдаач, МУСТА Г.Саранчимэг, туслах дүрүүдэд тус театрын бүжигчид тоглосон аж.




Ташрамд, 1815 онд анх "Цөмөөхэй" нэртэй үлгэр, зохиомж бий болж түүнээс сэдэвлэн Петр Ильич Чайковский 1892 онд "Цөмөөхэй" балетыг бичжээ. Орос, Монгол, Америк, Европын орнуудын шинэ жилийн баяраар тоглогддог уг бүжгэн жүжгийг манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд тоглож байжээ.

相关新闻