Автомашины зорчих зохицуулалтыг тэгш хуваарилсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-20 12:47:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Автомашинуудыг дугаараар хязгаарлан зорчуулах талаар Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжид өөрчлөлт орж, тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэгш хуваарилсан талаар нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Тодруулбал, 7 хоногийн бямба, ням гаргийн амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнийг харгалзан захирамжид өөрчлөлт оруулжээ.


Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих хуваарийг хүргэж байна.


Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал нийслэл хотод автомашин, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд үргэлжилж байна. Харин амралтын өдөр үйлчлэхгүй. 

相关新闻