ДАРХАН-УУЛ: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-20 14:04:08

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд “Дундын оффис”-ыг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан. Тус оффист жижиг дунд бизнес эрхлэгчид хурал зөвлөгөөн зохион байгуулах, бизнес уулзалт, ажлын төлөвлөгөө гаргахад ашигладаг аж.


Тоног, төхөөрөмж дутагдалтай учир зарим ажил цаасанд буухдаа гараар бичих, хувилах зэрэгт хүндрэлтэй байсан тул уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт хүсэлт хүргүүлсэн аж.




Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Б.Ганбаярын хүсэлтийг хүлээн авч, таван ширхэг суурин компьютер, принтер, проектор бусад тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга, Б.Баттөмөр гардуулан өглөө.




Шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор бизнес эрхлэгчид төсөл бичих, архив хадгалалт болон зээлийн материал бүрдүүлэхэд ашиглах ажээ.

相关新闻