Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-09-26 09:32:27

Өнөө шөнө Архангай,Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдэд анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн,  өдөртөө 9-14 градус дулаан байна.

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш  нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Н.Батбаяр 

相关新闻