БУЛГАН: Аймгийн сургууль бүрд “Итгэлтэй утас” суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сурагчид "Итгэлтэй утас"-аар гэр бүлийн гишүүдтэйгээ хоёр минут үнэгүй
ярих боломжтой болсон байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургуулийн сурагчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэ төлбөргүй холбоо барих нөхцөлийг бүрдүүлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын 19 сургуульд “Итгэлтэй утас”-ыг суурилуулж өгчээ.
Хүүхдүүд Итгэлтэй утсыг соёлтой хэрэглээ болгон ашиглаж сурахаас гадна 1-5 ангийн сурагчид гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барихад үр дүнтэй байгааг сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид таатай хүлээн авч байна.