ДАРХАН-УУЛ: Улсын онцгой комиссын шуурхай штабт өвөлжилтийн байдлыг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын
21 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гишүүдтэй
цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Өнөөдрийн байдлаар тус аймагт дөрвөн сумын 12 баг, 31 хот айл, мал бүхий 2181 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 567.4 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гарчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн хил залгаа
Сайхан, Хушаат, Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол суманд 62 өрхийн 11.4 мянган
толгой мал өвөлжиж байна.
Малчдын түвшинд 43.2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс нийт бэлтгэх хадлангийн 90 хувь буюу 38.7 мянган тонн хадлан бэлтгэсэн аж.
Үүнээс энэ сарын 20-ны байдлаар малчид бэлтгэсэн хадлангийн
20-30 хувийг хэрэглэжээ.
Аймгийн хэмжээнд хийсэн зудын
эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс дунд түвшинд гарсан бөгөөд
аюулгүйн болон аваарын нөөцийн бүрдүүлэлт 92 хувьтай хангагдсан гэж танилцууллаа.