ДАРХАН-УУЛ: Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “DBS” телевиз тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-25 11:15:30

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Ган үзэг” оны тэргүүн наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт боллоо.


МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс тус наадамд орон нутгийн “Шилдэг бүтээл” номинацид нэг, “Шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллага” номинацид хоёр бүтээл илгээснээс 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “DBS” телевиз орон нутгийн “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар шалгарч шагналаа гардан авлаа.


DBS телевиз нь өдөр бүр 16 цагийн эфирийн хөтөлбөр, өдөр тутмын мэдээ, мэдээллийн “Дархан мэдээ” хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг. 2023 онд 300 гаруй мэдээллийн хөтөлбөрөөр 10 500 минутын мэдээ бэлтгэсэн аж.


Дархан хотын 60, 61 жилийн ойд зориулан "We are Darkhans" контентыг санаачлан одоог хүртэл үргэлжилж, "Ярилцах цаг" цаг үеийн шууд дамжуулалтууд, асуудал хөндсөн сурвалжилга, нэвтрүүлгүүд, нийгэмд чиглэсэн контент бэлтгэн ажиллаж байна.


Хараат бус, тэнцвэртэй мэдээллийг цаг алдалгүй шуурхай нэвтрүүлж, мэргэжлийн ёс зүй, МСНЭ-ийн гишүүний эрх үүргийг баримтлан ажилладаг ажээ.


Ирэх онд тус телевизийн 20 жилийн ой тохиох бөгөөд ойн хүрээнд сэтгүүл, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг, үзэгчдэдээ чиглэсэн соён гэгээрэл, танин мэдэхүй, урлаг, соёлын олон шинэ контент санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

相关新闻