Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 16:00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-26 12:49:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.


Баярын амралтаар буюу арванхоёрдугаар сарын 29, 31, нэгдүгээр сарын 1-ний өдөр дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулъя.


Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цаг хүртэл,

Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүд, хүүхдийн кабинетууд 10-15 цаг хүртэл,

Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв 9-15 цаг хүртэл /2023.12.29,31-ний өдөр/

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.

相关新闻