Монголын өв соёлыг хадгалж, тээж явах мэргэжлээр төгсөгчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн урлал дизайны тэнхимийн зургаан ангийн 88 суралцагч “Хүслийн жигүүр” бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.
Урлал дизайны тэнхмийн суралцагчид өөрсдийн сурч мэдсэнээ бататган, ур чадварын үнэлгээгээр шалгарч олон нийт, эцэг, эх, асран хамгаалагчдад бүтээлийн үзэсгэлэнгээ нээлттэй толилуулж байгаа юм.
Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран
сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнд ардын өв
уламжлалыг хадгалсан
-уран сийлбэр,
-үнэт эдлэлийн дархан,
-зураач чимэглэлч,
-арьсаар гар урлалын зүйл урлаач,
-чимэглэх урлаг,
-хэвлэлийн график дизайнч мэргэжлээр
төгсөгчдийн онцлог бүтээлүүдийг дэлгэжээ.
Ташрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улиралд тус коллежийг 22 ангийн 513 суралцагч төгсөх юм.