Гадаад худалдааны бараа эргэлт 15 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-09 13:50:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны өнгөрсөн оны эцсийн гүйцэтгэлээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 24,437.0 сая ам.доллар болжээ.


Энэ нь 2022 оны мөн үеэс 3194.0 сая ам.доллар буюу 15 хувиар өссөн дүнтэй байна. Экспортын дүн импортынхоос 5932.0 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

2023 онд түр боомтуудаар 395.3 сая ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 1.6 хувийг, экспортын 2 хувийг, импортын 0.5 хувийг тус тус эзэлж байна.


Экспортод нийт 15184.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өсжээ. Экспортод нийлүүлсэн барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх 2022 онтой харьцуулахад энэ нь 2533.1 сая ам.доллароор буюу 20.3 хувиар нэмэгдсэн талаар гаалийн байгууллагаас мэдээллээ. 


相关新闻