Э.Бэхбаяр Загребын тэмцээнээс алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-11 12:41:44

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн эхэллээ. 2024 оны цувралын эхний тэмцээнд манай улсаас гурван тамирчин зодоглож буй.


Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медалиар Монголын тамирчдын медалийн салхийг хагаллаа.


Тэрбээр эхлээд Пуэрто Рикогийн тамирчин Жозеф Силваг 11-өөр ялсан бол дараагийн тойрогт Азербайжаны бөх Алиаббас Рзазадэг цэвэр ялж финалд шалгарсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Украины Андрей Жэлепийг 9:2-оор илүүрхэж Загребын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний хувьд АНУ-д амьдарч байгаа юм.


Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар барилдана. 

相关新闻