БУЛГАН: “БАГА БОЛОВСРОЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” спортын бага наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн бага ангийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “БАГА БОЛОВСРОЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” спортын наадмыг 2024 оны нэгдүгээр сарын 11-12-нд амжилттай зохион байгуулж, 16 сургууль, 14 багийн 165 тамирчин спортын 5 төрлөөр өрсөлджээ.
Багийн дүнгээр тэргүүн байрт Хангал сумын Хялганат тосгоны М.Саранцэцэг ахлагчтай баг шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин удаахь байрт Хутаг-Өндөр сумын М.Алтанчимэг ахлагчтай баг шалгарсан бол гутгаар байрт Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн О.Оюунтунгалаг ахлагчтай баг тус тус манлайлж, багш нар спортын тэмцээндээ идэвхтэй оролцож байна.
-Шатрын тэмцээний тэргүүн байрт Хутаг-Өндөр
сумын багш Н.Даваасүрэн, дэд байрт Дашинчилэн сумын багш Ж.Нямдулам, гутгаар
байрт Хангал сумын Хялганат тосгоны багш Э.Мөнгөнтуяа,
-Зуун буудалт даамын тэмцээний эхний гурван байрыг Рашаант
сумын багш А.Сайханжаргал, Хангал сумын Хялганат тосгоны багш Б.Эрдэнэчимэг, Хутаг-Өндөр сумын багш Э.Солонго нар эзэлсэн байна.
-Теннисний тэмцээнд Могод сумын багш З.Лхагвадарь тэргүүн байр эзэлсэн бол Сайхан сумын багш М.Төгсжаргал дэд байрт, Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш О.Ууганбаяр гутгаар байрт орсон байна.
-Буухиа тэмцээний тэргүүн байрт Хангал сумын Хялганат тосгоны М.Саранцэцэг ахлагчтай баг, дэд байрт Гурванбулаг сумын Б.Болортуяа ахлагчтай баг, гутгаар байрт Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Б.Баасансүрэн ахлагчтай баг,
-Гар бөмбөгийн тэмцээнд Хутаг-Өндөр сумын М.Алтанчимэг ахлагчтай баг, удаахь байрт Бүрэгхангай сумын Х.Туяа ахлагчтай баг, гутгаар байрт Булган сумын 1-р сургуулийн Б.Золзаяа ахлагчтай багууд тус тус шалгарсан байна.