ӨНӨӨДӨР: “Хүн амын эрүүл мэнд” олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 16-ны мягмар гарагт болох
зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: Төрийн ордонд: “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний
хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион
байгуулж байна.
10.00-12.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, дэд хороо болон байнгын хороод
хуралдана.
10.00-13.00 цагт: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй
хийх нэр дэвшигчийн болон Олон
нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх
сонсгол тус тус болно.
16.00 цагт: “Чингис хаан” нисэх буудалд: Азийн
аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олимпын эрх авсан Монголын
буудлагын спортын тамирчдыг угтан авна. Утас: 9900-4147, 8800-4147.
-Цагаан сарын “Амар байна уу?” болон “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа үргэлжлэн гарч байна.
-“Скай резор” цанын
баазад: “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн
урлалын тэмцээн болж байна.
-Нүүрсний
гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар
дүүргийн шүүхэд үргэлжилнэ.