Хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад эд материалын тусламж хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Улаан Загалмайн хорооноос гоц халдварт өвчин гарсан Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдын бүст хорио цээр тогтоон ажиллаж байгаа 57 албан хаагчдад хөнжил, гудас, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийн барааг аймгийн Онцгой байдлын газарт хадивлалаа.
Дашрамд дурдахад Баян, Баянцагаан, Баянжаргалан, Баянхангай, Мөнгөнморьт зэрэг сумдад малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа юм. Дээрх сумдын нутагт аймгаас томилогдсон ажлын хэсгийн холбогдох ажилтнууд 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээр тогтоон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Т.Есүхэйтөмөр