ХЭНТИЙ: Улсын аварга малчин, саальчин, тариаланчид
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/65aa84340ae5e.jpeg)
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн сайчуудын нэрс тодорлоо.
Хэнтий аймгаас “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Норовлин сумын Ангирт багийн малчин С.Энхбаатар, “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар Батширээт сумын Онон багийн саальчин Ц.Хандмаа, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин М.Амгаланбаатар, Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн малчин Л.Өлзийхутаг, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Ш.Эрдэнэбаатар, Баян-Адарга сумын Сайхан багийн малчин Г.Дамдинпүрэв, Дадал сумын Балж багийн малчин Л.Алтан-Од, Мөрөн сумын Цагаан толгой багийн малчин Я.Энхболд, Батноров сумын Идэрмэг багийн малчин Ж.Бөхчулуун, Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Ж.Даваажав, Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Б.Бат-Эрдэнэ, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Б.Эрдэнэбат нарыг, “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ч.Эрдэнэцэцэг, Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Чинзориг нар тус тус тодорчээ.