Дүнжингаравын уулзварт гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-30 10:22:06

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ноцтой ослоос үүдсэн галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулжээ.


Тодруулбал, тус ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.


Энэхүү галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагчийн амь эрсэдсэн. Үүнээс гадна түлэгдэж, бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас баржээ. Мөн 63 айлын орон сууц, 30 иргэний автомашин болон зарим обьект түймэрт өртөөд байгаа билээ.

相关新闻