ӨНӨӨДӨР: Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 31
/МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 31-ний лхагва гарагт
болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Боловсролын тэгш хамралтыг дэмжих төсөл”-ийн
хаалтын үйл ажиллагаа болно.
11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд
дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк, гэрэл
зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Засгийн газрын ээлжит
хуралдаан болно.
09.00-12.30 цагт: МСНЭ
Хуульчдын холбоо хамтран “Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Хэвлэл
мэдээллийнхэнд хамаарах асуудал”, “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой үүсэх
эрүүгийн болон зөрчлийн хуулийн зохицуулалт” сургалт уулзалт болно. Утас:
9111-8403.
11.00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд” хэлэлцүүлэг болно.
11.40
цагт: МҮОХ-нд: “Инсбрук 1964”-ын олимпод оролцогч ахмад тамирчид,
зүтгэлтнүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
-Төв, Дорноговь
аймагт “Цагаан
сар-2024" үзэсгэлэн худалдаа гарч байна.
-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.
-Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг "Корпорэйт Конвеншн" төвийн тайзнаа тоглоно.
-Хөвсгөл аймагт:
“Хэрэглэгч-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа гарна.