Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм.
Тус байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн
талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэхдээ, -Чөлөөлсөн талбай, урд талынх нь авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Иргэдээс автомашины зогсоолын
талаар ялгаатай санал ирүүлж байна. Цэцэрлэгт
хүрээлэн нь ногоон байгууламжтай, доороо
196 автомашины зогсоолтой
байхаар урьдчилсан зураг
төсөл гаргаад байна. Зураг
төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн
автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчим, Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж
шийдвэр гаргана. Тус цэцэрлэгт
хүрээлэнд нийслэлийн түүхийн талаар сэдэвчилсэн судалбар
зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа. 2024
оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг
тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засаж, ногоон байгууламж
хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж,
Хүүхдийн паркын тохижилтыг
энэ онд дуусган, амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ” гэв.
Урт цагааны барилгыг 1958-1961 онд ашиглалтад оруулснаас хойш засвар огт хийгээгүйгээс
нурах эрсдэл үүссэн тул иргэдийг
бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нураах шаардлагатай дүгнэлт гаргасан билээ.