Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын өвлийн бэлтгэл 55.2 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 15:39:57

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот өвөлдөө бэлтгэж, төлөвлөсөн ажлынхаа 55.2 хувийг гүйцэтгээд байна. 


Улаанбаатар хотод орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дөрөв, хувийн хэвшлийн орон сууцны хоёр, ТББ-ын харьяа 47 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллага өвөлд бэлдэж 61.96 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 70499 ажил хийхээс энэ сарын 14-ний байдлаар 14.82 тэрбум төгрөг зарцуулан 38961 ажил гүйцэтгэжээ.


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан наймдугаар сарын 12-нд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвлийн бэлтгэлийн талаар санал солилцох цахим хурлыг 87 байгууллагын дунд зохион байгуулж, өвлийн бэлтгэлийг 10 дугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгах үүрэг, даалгавар өгчээ. 

 

相关新闻