О.Энхсайхан залуучуудын дэлхийн цомд VI байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-05 12:15:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Польш улсад болсон залуучуудын дэлхийн цомын тэмцээнд Монголын биатлончид амжилттай оролцож байна.  Тус тэмцээний 15 км-ийн Хувийн гараанд О.Энхсайхан 102 тамирчнаас 11 дүгээр байр эзэлсэн бол өчигдөр спринтэд VI байрт шалгарлаа.


Ингэснээр Монголын биатлончдын түүхэнд Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн анх удаа шагналт байр эзэлсэн нь энэ. Тэгвэл спортын мастер Ж.Гантулга 68, Б.Хонгор 98 дугаарт бариалснаар багийн дүнгээр 39 орноос 19 дүгээр эрэмбэлэгдэж байна.








相关新闻