ДУНДГОВЬ: Сургуулийн менежментийг сайжруулах мэдлэг, чадвар олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-06 12:46:13
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газраас Дундговь аймаг дахь сургуулийн менежментийг сайжруулах, зөвлөн туслах баг, тус менежментийг хэрэгжүүлж буй 9 сургуулийн удирдлага, ажилтнуудад “Сургуульд суурилсан менежмент” чадавхжуулах сургалт зохион байгуулжээ.


Аймгийн БШУГ-ын мэдээлснээр БШУЯ, БЕГ, Азийн хөгжлийн банк хамтран “Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа ба тус төслийн хүрээнд Сайнцагаан сумын Мандал сургууль, Хүмүүнлэг сургууль, Цэгц билиг сургууль, Эрдмийн далай цогцолбор сургууль болон Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн, Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийг сонгон чадавхжуулж байгаа аж.


Тус сургалтаар “Сургуульд суурилсан менежмент”-ийн тухай ойлголт өгч, “Гурван давхаргат пирамид” загварыг судлах, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийх, үр дүнд шинжилгээ хийж, асуудлаа тодорхойлох, 2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн менежментийн зураглал гаргах зэрэг мэдлэг, чадвар эзэшүүлсэн бөгөөд сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, сургуулийн удирдлагуудын манлайллыг хэлэлцжээ. 





相关新闻