Эрт илрүүлэгт залуучууд хамгийн бага хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2024-02-07 16:25:43

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийт хүн амын дунд явуулж буй эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээний талаар ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Н.Ганхуяг өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны байдлаар, нийт 1.3 сая иргэн эрт илрүүлэгт хамрагджээ.

Хамрагдсан хүн амын:

  • 52 хувь нь 0-18 насны хүүхдүүд,  
  • 48 хувь нь 18-аас дээш насныхан,
  • 18-30 насны залуучуудын оролцоо тааруу байна.

Хамрагдсан нийт иргэний 964 мянга нь ямар нэгэн байдлаар өвчтэй, сэжигтэй гэсэн тохиолдол давхардсан тоогоор гарч, тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой өвчлөл 57 хувьд нь илэрчээ. Мөн дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин 13.4 хувь буюу 128 мянган иргэнд илэрчээ.


Түүнчлэн 86 мянга буюу 9 хувьд нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл илэрсэн байна. Зүрх судасны өвчлөл 64 мянга буюу 6.7 хувийг эзэллээ. Цаашид үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна.

Эрт илрүүлэг шинжилгээг эхлүүлэхээс өмнө хавдрын илрүүлэлтээр 74 хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан. Харин эрт илрүүлэг хийснээр хавдрыг эрт үед нь илрүүлэх хувь 65 хувь болж буурчээ.

相关新闻