Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-29 17:26:54

Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Эстони, Словак, Замби зэрэг 60 гаруй орны гоо бүсгүйчүүд Монголд ирээд байна.

Монгол Улсад 22 ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой “Мазаалайгаа хамгаалцгаая” уриан дор зохион байгуулж буй энэ тэмцээн нь байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн  зохион байгуулагчид нь хэллээ.

Тэмцээний шүүгчээр олон улсыг төлөөлөн  тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ ажиллах юм. Харин Монгол Улсаас хөтлөгч П.Анужин ажиллана гэдгийг ерөнхий зохион байгуулагч "Mongolian Beauty Association"-аас албан ёсоор мэдэгдлээ.

Саяхнаас 60 орны гоо бүсгүйн мазаалайн сэдэвт дүрс бичлэг сошиал ертөнцөөр цацагдаж  эхэлсэн бөгөөд тэмцээний өмнө Мазаалайн үндэсний чуулганыг зохион байгуулах юм.

Тэмцээн ирэх сарын 8-ны өдөр болж, тэргүүн миссээ тодруулна.

Ж.Болор

相关新闻