ДОРНОГОВЬ: Мандахын улаан тэмээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-23 14:45:43

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 23  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах  сумын ЗДТГ-аас  “Мандахын улаан тэмээ” наадмыг энэ оны хоёрдугаар сарын 21-нд Будар багийн нутагт зохион байгууллаа.Тэмээчдийн хөдөлмөрийг сурталчлах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан баярт Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн тэмээчид оролцож хурдан тором, хурдан тайлагаа сойсон бол сайхан ингэ,буур, ат шалгаруулах тэмцээн болж шилдгүүдийг шалгаруулав.

相关新闻