ДОРНОГОВЬ: Дотоодыг хамгаалахын “Ягаан”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-05 19:50:54

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт буй хөшөө дурсгал, түүхэн дурсгалт газруудаас цувралаар хүргэж байна.


Энэ удаа тус аймгийн анхны байшингуудын нэг 90 гаруй жилийн түүхтэй нэгэн байшинг онцлов. Дорноговь аймгийн Сайншанд хот тулгын чулуугаа тулж, өндөр үүдээ нээж байсан 1931 оны дараа Дотоодыг хамгаалахын “Ягаан” хэмээн нэрлэгдсэн эл байшинг 1930-аад оны дундуур барьжээ.


1950-иад оны сүүлчээс 1970-аад оны сүүлч хүртэл аймгийн Орон нутгийг судлах кабинет байрлаж байсан юм. Эдүгээ эл байшин Дорноговь аймгийн хөгжил дэвшил, түүх дурсгалыг өгүүлсэн хамгийн хуучин байшингийн нэгд зүй ёсоор бичигдэж байна. Зах зээл эхэлснээс хойших хугацаанд өмнөх цаг үед барьж байсан байшингуудыг хот төлөвлөлт хийгээд зах зээлийн бусад хэрэгцээ шаардлагын улмаас буулгаад байгаа юм.

相关新闻