“Хөгжмийг хүн бүрд-2024” төслийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-06 11:10:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармони нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөгжмийг хүн бүрд-2024” төслийг хэрэгжүүлдэг.


Энэ удаа Ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн симфони найрал хөгжмийн тоглолтоор эхэлж байна.


Төслийн хүрээнд мэргэжлийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор оюутан залуус, сурагч, багачуудад хөгжмийн урлагийн мэдлэг олгох тайлбарт концерт, өдөрлөгийг зохион байгуулна.


相关新闻