Д.Сэлэнгээ паралимпын наадамд оролцох эрхээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар 7 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Д.Сэлэнгээгийн хувьд дэлхийн аварга болон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.