Нийтийн тээврийнхэн санхүүгийн асуудлаа шийдвэрлэтэл үйлчилгээнд гарахгүй гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-07 16:48:46

 Нийтийн тээврийн зарим байгууллагууд өнөөдөр түр зогсолт хийснээ мэдэгдсэн.

Харин тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй байгаа тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэтэл үйлчилгээнд гарахгүй гэдгээ илэрхийлжээ.

Өнөөдрийн байдлаар  “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг албаныхан хэллээ. Нийслэлээс дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээ мэдэгдэв.

 Б.Заяа

相关新闻
注释