МҮХАҮТ-аас сонгуульд оролцох намуудад бизнес эрхлэгчдийн саналыг хүргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг МҮХАҮТ-аас нэгтгэн боловсруулсан байна.
МҮХАҮТ-аас санаачлан бизнес эрхлэх орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засагт томоохон ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэх, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлүүдийн саналыг нэгтгэн өгч байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин уулзалт бүр дээр онцолж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг илэрхийлж байгаа аж..
Уг саналыг Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлангийн хамт улстөрийн намын удирдлагуудад гардуулж буй.