Гэрийн тэжээвэр амьтдаас хамгийн олон нь шувуу
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2023 онд тэжээвэр амьтдыг тоолоход хамгийн олон нь шувуу, хамгийн цөөхөн нь илжиг байна.
Үндэсний статистикийн хороо тэжээвэр амьтдын тоо толгойны талаарх мэдээллийг сайтдаа байршуулжээ. Тухайлбал:
- Гахай 25640
- Шувуу 1709991
- Цаа буг 2950
- Илжиг 40
- Зөгийн бүл 1470
- Туулай 590 гэсэн байна.